О.Билгүүн

Өмгөөлөгч

Чиглэл:
Иргэний эрх зүй
Үндсэн хуулийн эрх зүй
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай
Захиргааны эрх зүй
Шийдвэр гүйцэтгэл

Хариулт: 13

Хувьцаа ШИНЭ

Сайн байна уу? Би нэгэн компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд манай компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулалгүй 2 жил боллоо. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг ямар хугацаанд зарлах ёстой вэ?

2018-09-13 4 338

Сайн байна уу ШИНЭ

Гэрлэлтийн баталгаагүй тохиолдолд хүүхдийн тэтгэмж гаргуулж болох уу

2018-09-14 4 650

Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох уу, өөр арга зам байна уу? ШИНЭ

Миний болон ах дүү нийт 3 хүний нэр дээр бүртгэлтэй орон сууц байгаа. Энэ орон сууцыг аав маань нас барахаасаа өмнө бидний нэр дээр бүртгүүлж үлдээсэн юм. Энэ байранд нэр нь бүртгэлтэй нэг дүү минь гэр бүлээрээ амьдардаг, би ганц ч удаа очиж байгаагүй. Гэтэл сүүлийн 2 жил нэр нь бүртгэлтэй ах маань дүүтэй нийлж намайг улсын бүртгэлээс уг байрны өмчлөгч гэсэн бүртгэлээ буюу нэрээ хасуул гэж шаардаж дарамтлах болсон. Уг байрыг барьцаалан зээл авах зорилготой гэнэ. Би байраа алдмааргүй байгаа бөгөөд энэ хэвээр нь нэрээ бүртгэлтэй байлгасаар байж чадахгүй юм гэхэд өөрт ногдох мөнгийг гаргуулж авахыг хүсч байна. Шүүхээр шийдүүлж болох уу?

2018-10-21 2 277

итгэл эвдэж байгууллагын хөрөнгө шамшигдуулсан хүмүүст хариуцлага хүлээлгэн хохирлоо барагдуулах ШИНЭ

Сайн байна уу? Би бичиг хэргийн худалдаа эрхэлдэг жижиг ХХКний захирал. Манай ХХКний ганц ажилтан нь би байсан. Гэтэл миний бие 2018 оны 01 сард төрсөн учраас худалдагч авч ажиллалуулсан. Гэрээ журам бүртгэл маань тодорхой учраас амжилттай ажиллаж байтал тус худалдагч маань төрөх болж ажлаа хүлээлгэн өгсөн. Тиймээс орон нутгаасаа ажилтан авахаар 2 сарын турш зарлан байж ганц ирж уулзсан 12р ангиа төгсөөд удаагүй, амьдарлын боломж муу, ямарч хамаагүй ажил хийж мөнгө олох шаардлагатай байна гэсэн 2 охиныг шууд авч 8 сарын 5с эхлэн ажиллалуулахаар болсон. Тэр 2 нь найзууд. Тухайн үед миний бие 6 сартай нялх хүүхдээ үүрээд ажлаа хийж байсан. Хүүхэдтэйгээ цуг бараагаа тоолж хүлээлгэн өгсөн. Гэтэл тэр 2 охин 15 хоног ажиллалаад 8 сарын 20нд өдөр дараалан хүн нас барсан хэмээн хүнээр хэлүүлэн ажил хаяж явсан. Тэд өөрсдөө холбогдоогүй 5 хоносон тул аргагүй өөрөө тоолж тооцоогоо хийтэл 1825330 төгрөг дутсан. Тэдэнтэй гэрээ байгуулсан ч энэ нь тэдний хувьд нэр төдий зүйл байлаа. Ар гэрийнхэнтэй нь холбогдоход элдэв үгээр доромжилсон. Тэд цалин энэ тэрээ асууж эргэж холбогдоогүй нь кассын орлого авч явсан нь тодорхой гэж үзэж байна. Бүртгэл тооцооны баримт бичиг бүгд байгаа. 8 сар нь бичиг хэргийн ачаалал ихэсдэг гол үе. Энэ үед өнгөрсөн жилүүдэд бэлэн орлого хамгийн багадаа 500.000 ордог. Гэтэл эдний ажилласан хоногуудад дээд тал нь 180.000 орсон бөгөөд асуухаар орохгүй байна гэж байлаа. Тиймээс миний нялх хүүхэдтэй, дэлгүүртээ анхаарал хандуулах чадамжгүй нөхцөл байдлыг ашиглан итгэл эвдэж, хөрөнгө шамшигдуулж, кассаас орлого хулгайлсан явдалд гомдолтой байгаа тул эдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэн хохирлоо нөхөн төлүүлэх ямар боломж байна.

2018-11-15 1 218

Газрын маргаан ШИНЭ

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие нь БЗД-ийн 24 хороо газарчин6-13 тоотод амьдардаг. манай ээж 2013 онд нас барсан. бидний өмлөж буй газар манай ээж болон эгч дүү 5 хүний нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй. уг газар дээр маань өөр айл олон жил амьдарч байгаа. танайх нүү энэ газар манай өмлөлийн газар гээд нүүхгүй байгаа. би гэр бүлийн гишүүдээ төлөөлж иргэний шүүхэд гомдол гаргах хүсэлтэй байна. иймд нэгдүгээрт өвлөлийн асуудлыг хэрхэх вэ? хоёрдугаарт би бусад 4 гэр бүлийн гишдээ төлөөлөх итгэмжлэл хийлгэх гэхээр 2 нь хөдөө орон нутагт байгаа. иймд үлдэсэн эгчийнхээ итгэмжлжлийг аваад шүүхэд төлөөлж болох эсэх нэмэлт мэдээлэл: уг газрыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөөд 15 жил болж байна. уг айл манай газар дээр буугаад бараг 10 жил болж байна. гэрчилгээ кадастр бүгд манай нэр дээр байгаа

2018-11-21 3 420

эрүүгийн 99.1 ШИНЭ

99.1 хуулиар шийтгүүлсэн. Мөнгөн торгууль ногдуулж 4 сая гаруй төгрөг нөхөн төлсөн. Дараа нь гэм хорын хохирол гэж 1 сая гаруй төлбөр тогтоогдож түүнийг нь төлж байна. Одоо надаас дахин тухайн хугацаанд ажиллах байсан цалингийн мөнгөн дүн болох 3 сая орчим төгрөг нэхэмжлээд байгаа юм би энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Банкны зээл маань 15 сая төгрөг болчихоод би өөрөө наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрээд байна. Надад туслаач

2018-11-27 2 269

Ажлаасаа гармаар байна ШИНЭ

Сайн байна уу би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгөөд 30 хоног аль хэдийн өнгөрсөн гэвч тушаалийг минь гаргахгүй байна. Учир нь чиний ажлыг авах хүн байхгүй байна гэсэн шалтаг хэлээд байх юм би одоо хаана хандаж яаж тушаалаа гаршуулж авах ёстой вэ

2018-12-02 5 1049

Гэр бүл цуцлах тухай ШИНЭ

Сайн байна уу? Гэрлэлтийн баталгаагүй хамт амьдраад 7н жил болж байгаа. Нэг охинтой хүмүүс салах гэж байгаанмаа. Эд хөрөнгө машин болон байрнаас эзэмших эрх байдаг юм болов уу? Бүгд нөхрийн нэр дээр байдаг

2019-01-25 3 895

Ажлын байрнаас хөөх. ШИНЭ

Сайн байна уу? Манай ээжийг 10 жил ажилласан байгууллагынх нь шинээр орсон менежер нь үргэлж зайл гэж хөөж хэл амаар доромжилон хийсэн ажлыг нь хийгээгүй болгож дарамтлаад байх боллоо яавал дээр вэ туслаач...

2019-01-29 2 268

Хүчэрхийлсэн нөхрөөсөө салах ШИНЭ

Манай нөхөр намайг 3 удаа хүчирхийлсэн. Тэгээд би салахыг хүссэн боловч тэр надтай амьдархийг хүссэн. Гэхдээ би үнэхээр салхыг хүссэн. Энэ тохиолдолд би яах вэ?

2019-03-05 1 258

Хүүхэд ШИНЭ

Сайн бна уу? Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нэг удаа алдаа гаргаад таньдаг хүнийхээ нөхөртэй ойртсон юм л даа. Тэгсэн сүүлд гарсан хүү маань /одоо 6 сартай/ тэр хүний хүүхэд болж таарсан юм. Тэгээд эхнэр нь нөхөрийнхөө хүүхдийг авья гээд байнга дарамтлах юмаа. Би хуулиараа яваа. Хуулиндаа тийм юм байдаг бол авдаа л гэсэн. Миний хүүг надаас өөр хэн ч авахгүй биздээ? Ийм хууль бхгүй биздээ? Зөвлөгөө өгч туслаач?Сайн бна уу? Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нэг удаа алдаа гаргаад таньдаг хүнийхээ нөхөртэй ойртсон юм л даа. Тэгсэн сүүлд гарсан хүү маань /одоо 6 сартай/ тэр хүний хүүхэд болж таарсан юм. Тэгээд эхнэр нь нөхөрийнхөө хүүхдийг авья гээд байнга дарамтлах юмаа. Би хуулиараа яваа. Хуулиндаа тийм юм байдаг бол авдаа л гэсэн. Миний хүүг надаас өөр хэн ч авахгүй биздээ? Ийм хууль бхгүй биздээ? Зөвлөгөө өгч туслаач?

2019-04-01 3 309

Тэтгэлэг гаргуулах тухай ШИНЭ

Сайн байна уу? Би оюутан байхдаа 3р курсдээ буюу 2001 онд өөрөөсөө 8 ах нэг залуутай танилцан хамтран амьдарч байгаад 2 жилийн дараа таарч тохирохгүй салахдаа гэдсэндээ 2 сартай хүүхэдтэй болсноо мэдсэн. Эргэж уулзан дуулгахад би шийдвэрлэж чадахгүй гээд зугтаасан. Ингээд 2002 оны 7сарын 19 нд охиноо төрүүлэн ганцаараа асарч тэтгэх хүндрэлтэй байсан тул ээж аавдаа үрчлүүлэн өсгөж охиноо 6 нас хүрч сургуульд ороход нь эргүүлэн авч өсгөсөн. Гэвч өвөөгийнхөө овгоор явдаг ба охин одоо 17 настай. Төрсөн эцэгтэй нь одоо болтол уулзах оролдлого хийдэг боловч янз бүрийн шалтаг хийгээд зугтаагаад байдаг. Энэ хүнээс тэтгэлэг тогтоолгох боломж бгаа болов уу?

2019-07-23 2 420

Гэрлэлт цуцлуулах тухай ШИНЭ

сайн байна уу би хөдөө амьдардаг юм. Эхнэр хотод амьдардаг тусдаа амьдараад удаж байна. Гэр бүл цуцлуулах шүүх хурал өргөдөл гаргасанаас хэд хонгийн дараа болдог бэ. Ажилтай учир хотод удаан байж чадахгүй учир дээд тал нь хэд хонгийн хугацаа ордог бэ. Хэрвээ яаралтай шүүх хурал хийлгэхээр бол ямар шат дамжилга дамжих бэ.

2019-08-02 4 255

Ивээн тэтгэгч байгууллагууд

Бидний тухай

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. >>

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэн 403 тоот

70116004
70116065