Б.Буянтогос

Өмгөөлөгч

Чиглэл:
Иргэний эрх зүй
Захиргааны эрх зүй

Хариулт: 11

Хувьцаа ШИНЭ

Сайн байна уу? Би нэгэн компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд манай компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулалгүй 2 жил боллоо. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг ямар хугацаанд зарлах ёстой вэ?

2018-09-13 4 338

Сайн байна уу? ШИНЭ

Би нэг залуутай 2 жил хамт амьдраад намайг төрөхөөс 1 сарын өмнө тэр залуу маань өвчний учир нас барсан юм. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч манай хадмууд намайг бэрээ болгоно гээд хадаг сүйгээ тавьсан байсан. Би охинтойгоо талийгаачийг нас барснаас хойш бараг жил шахам түүний нэр дээр байдаг байранд амьдарч байгаа. Гэтэл түүний эцэг, эх нь намайг байрыг суллаж өг гээд байх юм. Байрнаас миний охинд ногдох хувь бий юу?

2018-09-13 2 414

Хариуцлага ШИНЭ

сайн байна уу ? . Би энэ төгссөн барилгын инженерээр төгссөн залуу байна аа. та барилгын инженерийн холбогдолтой хууль . шинэ инженерүүдийн мэдвэл зохих хууль анхаарах алддаг хууль дүрэм юу байдаг вэ зөвлөгөө өгөөч баярлалаа.

2018-11-06 1 289

Гэр бүлээ цуцлуулах талаар ШИНЭ

Сайн байна уу. Би гэрээ бүлээ цуцлуулах хүсэлтэй байгаа бөгөөд одоогоор нөхөртөйгөө хамт амьдарч байгаа. Гэр бүл цуцлуулахад тусдаа амьдарч байгаа салах өргөдлөө өгсөн нь хурдан уу эсвэл хамт амьдарч байгаа өргөдлөө өгөхөд салалтыг хурдан шийдвэрлэж өгөх үү. Ер нь гэр бүл салахад ямар ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ.

2018-11-08 2 380

Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай ШИНЭ

Хүүхэд өөрийн төрсөн эцэгээрээ овоглодоггүй хамтран амьдрагч хүний маань нэр дээр овоглодог бол төрсөн эцгээс хүүхдийн тэтгэмж тогтоолгох боломж бий юу? 

2018-11-08 3 1232

өв залгамжлалын тухай ШИНЭ

сайн байна уу? би саяхан 20 жилийн өмнө 1998 оны 12 сард нас барсан миний төрсөн аав надад ( төрсөн ганц охин нь) Дарханд 1 өрөө байр өвлүүлж үлдээсэн байсан ба тэрийг нь тухайн үед намайг 18 нас хүрээгүй байсаныг ашиглан ( би 16 настай байсан) хэн нэгэн миний өмнөөс нэр дээрээ шилжүүлэн аваад 3 жилийн дараа худалдсан болохыг олж мэдсэн юм. Надад хэн тэгсэн байж болох талаар таамаг сэжиг байгаа (аавын дүү авга эгч-одоо Дарханд 2 хүү нөхөр гэр бүлээрээ бүгд амьдардаг) бөгөөд иймд үл хөдлөхийн нэгдсэн бүртгэлийн газраас хэний нэр дээр шилжсэн болох талаар дэлгэрэнгүй лавлагаа авч баримттай болж баталгаажуулсаны дараа тухайн хүнийг шүүхэд өгч нөхөн төлбөр нэхэмжлэн авч бурханы оронд одсон аавынхаа сүнсийг амраах,өөрийн алдсан цаг хугацаа,сэтгэл санааны хохиролоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаа тул та бүхэнээс шаардлагатай зөвлөгөөг авахыг хүсч байна. та бүхэн миний хүсэлтийг хүлээн авч тусална уу? шаардлагатай гэвэл би та бүхэнтэй биечлэн уулзаж, өмгөөлөгч авахад бэлэн болно. баярлалаа!

2018-11-20 1 248

Сайн байна уу ШИНЭ

Би анх 2010.06.11 нд УБТЗ-д ажилд орсон. 2017 оны ээлжийн амралтаа 08-р сард авсан. 2017 оны 09 сард хүүхэд асрах чөлөө авсан. 2018.10.08-нд ажилдаа эргэж орсон. 1. Би 2018 оны ээлжийн амралтаа авч болох уу надад ээлжийн амралт эдлэх эрх үүсэх үү? 2. Хэрвээ эрхтэй бол миний ээлжийн амралтыг ямар хугацаагаар бодож олговор олгох вэ? Эдгээр асуултанд минь хариу ирүүлж туслана уу Баярлалаа

2018-11-21 1 248

Ажлаасаа гармаар байна ШИНЭ

Сайн байна уу би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгөөд 30 хоног аль хэдийн өнгөрсөн гэвч тушаалийг минь гаргахгүй байна. Учир нь чиний ажлыг авах хүн байхгүй байна гэсэн шалтаг хэлээд байх юм би одоо хаана хандаж яаж тушаалаа гаршуулж авах ёстой вэ

2018-12-02 5 1049

эд хөрөнгий ат тухай ШИНЭ

үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үнэлгээг яаж хийдэг вэ

2018-12-16 1 265

Zugtsan huniig yaj olj hohirloo baragduullah wee? Tuslaach ШИНЭ

Minii biy 2018 onii 12-23 naas 24 shiljih shunu shunii 3tsagt Enh taiwnii guurnii Monnis urd gerlen dohion deer prius 20 markiin mashintai zogsoj baital ardaas mash hurdtai Toyota Aqua mashintai Э, gegch irj murgusun.tuhai uyd Э n gereenii hugtsaa duussan gsen, daatgalaa duudsan bolowch ireegui bid 2r 40 garui minut huleesnii etsest bi arga ydaj tvvnii mashinii bichig barimtiig awsan, mungu awaagui tohiroltsood margaash ynzluulllaad ugii gsen tegeed bi ywsan.24nd n bi utasruu n zalgasan bolowch holbogdohgui baih ym.bi haana handah we tsagdaa deer ochwol huleej awah boloh uu? Bi uuriiguu hohrolgui bolgomoor bnàa

2018-12-25 1 263

Гэр бүл цуцлах тухай ШИНЭ

Сайн байна уу? Гэрлэлтийн баталгаагүй хамт амьдраад 7н жил болж байгаа. Нэг охинтой хүмүүс салах гэж байгаанмаа. Эд хөрөнгө машин болон байрнаас эзэмших эрх байдаг юм болов уу? Бүгд нөхрийн нэр дээр байдаг

2019-01-25 3 895

Ивээн тэтгэгч байгууллагууд

Бидний тухай

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. >>

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэн 403 тоот

70116004
70116065