Мэдээ, мэдээлэл

legalaid.mglbar.mn

ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран "Бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд  ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ өгөх өдөрлөгийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулж буй.

Энэ хүрээнд өнөөдөр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн  “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийт 8 өмгөөлөгч оролцож, 150 гаруй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгсөн юм.

Энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан байгууллага, өмгөөлөгч нарт талархал илэрхийлье!

Хамтран ажилласан байгууллага:

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хуулийн хэлтэс
  • Өмгөөллийн “Дэнс хурд” ХХН
  • Өмгөөллийн “Лояал Менторс” ХХН
  • Өмгөөллийн “Шударга ёсны дэнс” ХХН

Иргэдэд үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгсөн өмгөөлөгчид:

  1. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Н.Жавзандолгор
  2. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Н.Цэрэндулам
  3. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчА.Кадирбек
  4. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ж.Баасанжав
  5. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Отгонтөгс
  6. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Алдармаа
  7. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ш.Отгонбаяр
  8. Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч У.Болортуяа

Ивээн тэтгэгч байгууллагууд

Бидний тухай

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. >>

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэн 403 тоот

70116004
70116065