Монголын Хуульчдын холбоо

legalaid.mglbar.mn

ЦАХИМ ХУУДАС АШИГЛАХ ЗАРЧИМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмаар Монголын Хуульчдын холбоо нь хууль, эрх зүйн холбогдолтой асуудлаар иргэн, хуулийн этгээдэд цахимаар хууль зүйн зөвлөгөө өгөх /цаашид “зөвлөгөө өгөх” гэнэ/-тэй холбогдох харилцааг зохицуулна.

 

Хоёр. Зөвлөгөө өгөх албан тушаалтан

 

2.1.Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч бүр өөрийн салбар эрх зүйн чиглэлийн хүрээнд цахим хэлбэрээр сайн дурын үндсэн дээр зөвлөгөө өгөх.

2.2.Хуульчдын холбооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон нарийн мэргэшил шаардагдахгүй энгийн зөвлөгөөг тухайн цахим зөвлөгөөг хариуцан явуулж буй албан тушаалтан өгч болно.

2.3.Энэ журмын 2.1-2.2-д заасан этгээд нь зөвлөгөөг хуулийн үндэслэлтэй, бодитой өгөх үүрэгтэй.

 

Гурав. Зөвлөгөө өгөх

 

3.1.Зөвлөгөөг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй өгнө.

3.2.Зөвлөгөө нь үйлчлүүлэгчийн хүссэн мэдээллийг бүрэн өгөхөд чиглэсэн байна.

3.3.Зөвлөгөөг үндэслэлтэй, бодитой өгөх боломжгүй тохиолдолд тухайн мэдээллийг олж авах эх сурвалжийг зааж өгч болно.

3.4.Зөвлөгөө өгсөн хариултыг цахим сайт дээр байршуулж, бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

3.5.Зөвлөгөөг ажлын 5 өдөрт багтаан өгнө.     

3.6.Зөвлөгөө өгөх ажиллагаа нь ажлын цагийн хүрээнд явагдана.

 

Дөрөв.Зөвлөгөө авахад дараах тавигдах шаардлага

4.1.Хууль тогтоомжид заасан ямар эрх зөрчигдсөн болохыг тодорхой заах;
4.2.Өөрийн нэр, оршин суугаа газрын болон цахим хаяг, утасны дугаараа бичсэн байх,

           

Тав.Хууль зүйн туслалцаанд хамаарахгүй зөвлөгөө

 

5.1.Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргаан, гомдол.

5.2.Хувь хүмүүсийн хоорондын зан харьцааны асуудал.

5.3.Харьяалах албан тушаалтан шууд шийдвэрлэх боломжтой асуудлаар гаргасан гомдол.

 

Зургаа. Бусад

6.1. Энэ журмаас гадуур өгсөн зөвлөгөө, хууль тогтоомж болон холбогдох бусад шийдвэрт орсон нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүйн улмаас, эсхүл хэвлэлийн алдаанаас учирсан хохирлыг Хуульчдын холбоо хариуцахгүй.

  

 ---oOo---

Ивээн тэтгэгч байгууллагууд

Бидний тухай

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. >>

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэн 403 тоот

70116004
70116065