АСУУЛТ, ХАРИУЛТ

legalaid.mglbar.mn

Асуулт хариултууд

Эвлэрүүлэн зуучлагч ШИНЭ

Сайн бна уу. Гэрлэлтээ батлуулаагүй ч аль нэг тал нь эвлэрүүлэн зуучлагч авах хүсэлт гаргаж болох уу. Хоорондоо ярилцахаар ойлголцохгүй хэрүүл болчих гээд байх юм. Би салах хүсэлгүй харин манай хүн салах бодолтой. 

2019-09-30 0 6

Хүүхдээ авах ШИНЭ

Сайн байцгаан уу? Эхнэртэйгээ 4 жил гаран хугацаанд хамт амьдарсан гэр хороололд би өөрийн хашаа байшинтай эхнэр 1 өрөө байртай би уган хороололд амьдары манайд гэхэд би хороололд амбаарт амьдардаг хүн биш гээд би тэднийд амьдарсан эхнэр нэг охинтой ЕБС явдаг. Охин аавыгаа байдаг эсэхийг ч мэдэхгүй эцэгээс нь тэтгэмж авдаг. 2017 онд хүү маань төрсөн одоо 2 ой 7 сартай СӨБ явдаг эхнэр намайг гэртээ амьдарч байгаа би чамайг тэжээж байна гэж үргэлж дарамталж үг сөрөх болгонд сална сална гэдэг байсан. Архи дарс ууж орж ирхээрээ мөн л дарамтаж зайл гэж хөөнө би хүүхдээ аваад явчий гэхэд тэгээч БИ ЯМАР ХҮССЭН ДЭЭ ГАРГАСАН БИШ гэдэг байсан. Сүүлдээ архи ууж орж ирээд нөхрийгөө зоддог болсон, ална шудана гээд л үгний муугаар л хэлдэг. Надад үнэхээр хайр маш их дутаж байсан тэр дарамт шахалтанд хүүгээ бодоол тэсдэг байсан. Би нэг өдөр найз нартайгаа архи ууж гэртээ ороод эхнэрийг цохичихсон тэгээд гэр бүлийн хүчирхийлэл болж цагдаа энэ тэр гээд шийтгэлээ хүлээсэн. Энхэр сална гээд л эмчилгээний мөнгө авна зээлээ даруулна гээд л маш их мөнгө нэхэж байна. Дээрээс нь маш их дарамталж байна намайг үхүүлэх хүртэл дарамталж байна. Бид 2 хоёулаа төрийн албан хаагч гэрлэлтээ батлуулаагүй. Би салахыг хүсэхгүй байна үр хүүхдээ бодоод тэр хүнийг бас бодоод. Би салахгүй тэр хүн сална гээд байхад яах вэ? Хэрвээ салуул би хүүхдээ авахыг хүсч байна. Боломж байгаа бол уу??? 2 хүүхдээ нэг нэгээр нь авах шийдвэр боломжтой юу???

2019-09-17 0 17

Хүүхдийн тэтгэмжийн тухай ШИНЭ

Сайн байна уу.Асуух зүйл байна.Би шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан.Би 2 хүүхдийн тэтгэмж тогтоолгож орон сууцаа авч үлдсэн.Шүүхийн тогтоосноор нөхөртөө хөрөнгөнийх нь оногдох хувийг бэлэн мөнгөөр төлсөн .Мөн нөхөр минь миний биений 3 хэсэг газар хутгалж санаатайгаар хүнд гэмтэл учруулсан тул зохих ялыг эдэлсэн.Гэтэл үүндээ өс санаад хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй хамаг юмаа нуугаад зугтаагаад байна.Энэ асуудлын талаар хаана хандах вэ.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь албадан арга хэмжээ авахгүй юм.

2019-09-12 0 11

Хүүхдийн тэтгэмж ШИНЭ

Сайн байна уу? Би хүүхдийнхээ төрсөн эцэгтэй нь гэрлэлтээ батлуулж байгаагүй бөгөөд, одоо хүүхэд маань 3 настай. Одоо овгийг нь өөр дээрээ авч байгаа тул 0-3 нас хүртэлх тэтгэмжийг тогтоолгон нэхэмжлэх хүсэлтэй байгаа юм. Эсвэл 3 наснаас хойш л тэтгэмж тогтоох юм болов уу?

2019-09-10 0 16

Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ зөрчсөн маргаан ШИНЭ

Сайн байна уу?
Би 1 өрөө байр 2жилийн хугацаатайгаар түрээслэхээр гэрээ хийгээд ямар нэгэн асуудалгүй өнөөдрийг хүртэл 2сар түрээсэлсэн боловч түрээслүүлэгч талаас өнөөдөр 10 сарын 1-ний дотор байраа султгаж өг гэсэн. Хийсэн гэрээн дээр гэрээг цуцлахаар бол цуцлах санал тавьсан тал ямар нэг хохирлыг барагдуулж өгнө гэж заасан байгаа.
Энэ тохиолдолд ямар нэг нөхөн төлбөр эсвэл хохирол барагдуулах талаар нэхэмжилж болох уу?

2019-09-03 1 27

Ажлаас гармаар байна ШИНЭ

40.1.1 дэх заалтаар мэдэгдэх хуудас аваад сар гаран болсон боловч орны хун ирээгуй ажилаа хулээлгэж огоогуй гэдэг шалтгаанаар тушаал гаргахгуй тэтгэмж бодож олгохгуй байна яаж ажилаас гарах вэ туслаач

2019-08-30 6 25

Гэрлэлт цуцлуулах тухай ШИНЭ

сайн байна уу би хөдөө амьдардаг юм. Эхнэр хотод амьдардаг тусдаа амьдараад удаж байна. Гэр бүл цуцлуулах шүүх хурал өргөдөл гаргасанаас хэд хонгийн дараа болдог бэ. Ажилтай учир хотод удаан байж чадахгүй учир дээд тал нь хэд хонгийн хугацаа ордог бэ. Хэрвээ яаралтай шүүх хурал хийлгэхээр бол ямар шат дамжилга дамжих бэ.

2019-08-01 3 45

Тэтгэлэг гаргуулах тухай ШИНЭ

Сайн байна уу? Би оюутан байхдаа 3р курсдээ буюу 2001 онд өөрөөсөө 8 ах нэг залуутай танилцан хамтран амьдарч байгаад 2 жилийн дараа таарч тохирохгүй салахдаа гэдсэндээ 2 сартай хүүхэдтэй болсноо мэдсэн. Эргэж уулзан дуулгахад би шийдвэрлэж чадахгүй гээд зугтаасан. Ингээд 2002 оны 7сарын 19 нд охиноо төрүүлэн ганцаараа асарч тэтгэх хүндрэлтэй байсан тул ээж аавдаа үрчлүүлэн өсгөж охиноо 6 нас хүрч сургуульд ороход нь эргүүлэн авч өсгөсөн. Гэвч өвөөгийнхөө овгоор явдаг ба охин одоо 17 настай. Төрсөн эцэгтэй нь одоо болтол уулзах оролдлого хийдэг боловч янз бүрийн шалтаг хийгээд зугтаагаад байдаг. Энэ хүнээс тэтгэлэг тогтоолгох боломж бгаа болов уу?

2019-07-22 2 65

Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох ШИНЭ

Сайн байна уу? Миний эгч 7-18 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Эгчийн маань нөхөр 2017 онд нас барсан. Энэ хоёр нэг гэрт ороод 16 жил хамт амьдарсан. Гэвч гэрлэлтээ батлуулаагүй учир хүүхдүүд нь ээжийнхээ нэрээр овоглодог. Нас барснаас нь хойш бага хүүхдэд нь тэтгэмж тогтойлгох гээд чадахгүй байна. Хадмууд нь хамт амьдарч байсныг нь нотлохгүй байна. Ингэсэн тохиололд яаж тэтгэмж тогтоолгох вэ? Нөхөр нь улсад 8 жил ажиллаж байсан.

2019-06-26 0 55

Хүүхдийн тэтгэмжийн тухай ШИНЭ

Сайн байна уу хүүхдийн тэтгэмж гаргуулахад ямар тохиолдолд хариуцагч цалингаас өөр орлогогүй бол цалингийн 50% байхаар тогтоогддог юм бол,
тухайн хүн өндөр цалинтай байхад тэтгэмж амьжиргааны доод түвшнөөр тогтооно гэдэг шударга бус байна энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч.

2019-06-10 1 52

2022 онд тэтгэвэрт гарах хүний ажилласан жилийг хэрхэн тооцох вэ ШИНЭ

Сайн байна уу,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тухай хуулийн 22 дугаар зүйлд Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо сүүлийн 20 жилийн доторхи дарааласан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцохоор заажээ.


22 дугаар зүйл. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох

1. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно: /Энэ хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


гэж заажээ.

Гэтэл НДЕрөнхий газрын веб сайтын мэдээ хэсэгт доорхи ярилцлага гарсан байна.

http://www.ndaatgal.mn/v1/view/1299 линкээр орж уншвал, ...2018 онд 5 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтооход 2013 оны цалингаас эхлэн тооцож байсан, 2019 онд 6 жилийн цалингаас тогтооход мөн 2013 оны цалингаас, 2020 онд 7 жилийн цалингаас тогтооход мөн л 2013 оны цалингаас л эхлэн тооцох учир ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржийн ярилцлага байна.

Иймд доорхи асуултанд хариу өгөхийг хүсье.
2022 онд тэтгэвэрт гарах эмэгтэй хүний тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн оныг 2002 оос 2022 оны хоорондох аль дуртай дараалсан 7 жилээр тооцох уу эсвэл дээрхи ярилцлагад дурдсанчлан 2013 оноос хойших 7 жилээр тооцох уу ? Үүнийг тодруулж өгнө үү.

2019-05-17 0 54

Хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах ШИНЭ

2007 онд салсан. Гэрлэлтийн баталгаатай хэмээн бодож 9 жил амьдарсан.Гэвч салах үед цаанаа бүртгүүлээгүй хуйвалдсан байсанийг мэдсэн.Хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй хүүхэд минь 18нас хүрсэн. Уул нь хүүхдээ 7 настай байхад нь салахдаа яарилцаж тохироод насанд хүрээд оюутан болоход нь тусална гэсэн боловч хэлсэндээ хүрсэнгүй. Тиймээс хүүхдийн тэтгэлэг нөхөн төлүүлэх боломж байгаа боловуу одоо

2019-05-16 1 58

Хүүхэд ШИНЭ

Сайн бна уу? Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нэг удаа алдаа гаргаад таньдаг хүнийхээ нөхөртэй ойртсон юм л даа. Тэгсэн сүүлд гарсан хүү маань /одоо 6 сартай/ тэр хүний хүүхэд болж таарсан юм. Тэгээд эхнэр нь нөхөрийнхөө хүүхдийг авья гээд байнга дарамтлах юмаа. Би хуулиараа яваа. Хуулиндаа тийм юм байдаг бол авдаа л гэсэн. Миний хүүг надаас өөр хэн ч авахгүй биздээ? Ийм хууль бхгүй биздээ? Зөвлөгөө өгч туслаач?Сайн бна уу? Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Нэг удаа алдаа гаргаад таньдаг хүнийхээ нөхөртэй ойртсон юм л даа. Тэгсэн сүүлд гарсан хүү маань /одоо 6 сартай/ тэр хүний хүүхэд болж таарсан юм. Тэгээд эхнэр нь нөхөрийнхөө хүүхдийг авья гээд байнга дарамтлах юмаа. Би хуулиараа яваа. Хуулиндаа тийм юм байдаг бол авдаа л гэсэн. Миний хүүг надаас өөр хэн ч авахгүй биздээ? Ийм хууль бхгүй биздээ? Зөвлөгөө өгч туслаач?

2019-04-01 2 90

Баривчлагдаад, 7хоноод ирсэн нөхөртөө би салахаар шийдсэнээ хэлэхэд байнга ирж байгаа. ШИНЭ

Сайн байна уу. Би гэрлээгүй ,хамтран амьдрагч, энэ нөхрөөс хоёр хүүхэдтэй. Гэр бүл хүчэрхийлдэг хамтран амьдрагчаасаа хэрхэн хууль ёсны дагуу салж, мөн цаашид уулзахгүй байх вэ?

2019-03-04 2 101

Хүчэрхийлсэн нөхрөөсөө салах ШИНЭ

Манай нөхөр намайг 3 удаа хүчирхийлсэн. Тэгээд би салахыг хүссэн боловч тэр надтай амьдархийг хүссэн. Гэхдээ би үнэхээр салхыг хүссэн. Энэ тохиолдолд би яах вэ?

2019-03-04 1 92

ajilguidliin tetgemj awah tuhai ШИНЭ

surguulid surna geed chuluu awsan. chuluu awaad ajilguidliin tetgemj awch boloh uu.

2019-02-19 1 94

Ажлын байрнаас хөөх. ШИНЭ

Сайн байна уу? Манай ээжийг 10 жил ажилласан байгууллагынх нь шинээр орсон менежер нь үргэлж зайл гэж хөөж хэл амаар доромжилон хийсэн ажлыг нь хийгээгүй болгож дарамтлаад байх боллоо яавал дээр вэ туслаач...

2019-01-28 2 110

Гэр бүл цуцлах тухай ШИНЭ

Сайн байна уу? Гэрлэлтийн баталгаагүй хамт амьдраад 7н жил болж байгаа. Нэг охинтой хүмүүс салах гэж байгаанмаа. Эд хөрөнгө машин болон байрнаас эзэмших эрх байдаг юм болов уу? Бүгд нөхрийн нэр дээр байдаг

2019-01-25 2 168

Zugtsan huniig yaj olj hohirloo baragduullah wee? Tuslaach ШИНЭ

Minii biy 2018 onii 12-23 naas 24 shiljih shunu shunii 3tsagt Enh taiwnii guurnii Monnis urd gerlen dohion deer prius 20 markiin mashintai zogsoj baital ardaas mash hurdtai Toyota Aqua mashintai Э, gegch irj murgusun.tuhai uyd Э n gereenii hugtsaa duussan gsen, daatgalaa duudsan bolowch ireegui bid 2r 40 garui minut huleesnii etsest bi arga ydaj tvvnii mashinii bichig barimtiig awsan, mungu awaagui tohiroltsood margaash ynzluulllaad ugii gsen tegeed bi ywsan.24nd n bi utasruu n zalgasan bolowch holbogdohgui baih ym.bi haana handah we tsagdaa deer ochwol huleej awah boloh uu? Bi uuriiguu hohrolgui bolgomoor bnàa

2018-12-24 1 98

эд хөрөнгий ат тухай ШИНЭ

үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үнэлгээг яаж хийдэг вэ

2018-12-15 1 106

Овог нэр шилжүүлэх ШИНЭ

Сайн байна уу охин маань 10н настай 1настай байхад нь эцэг нь өөр гэр бүл зохиогоод бид хоёрыг орхисон 1ой 5н сартай байхад нь одоо амьдарч байгаа нөхөртэйгөө танилцаж 2 дүү нь гарсан охин маань 2 дүүгийнхээ аавыг ааваа гэж боддог одооноос гэрчилгээн дээрх овог нэрээ харчихаад асуугаад байхаар нь хэлж өгсөн сэтгэлээр жоохон унсан ч одоо овгоо өөрчилмөөр байна гэж шалах боллоо гэтэл заавал овголсон аавын зөвшөөрөл хэрэгтэй юм байна хайж эрэл сурал болж байж эцэгийг нь олоод хэлтэл зөвшөөрөхгүй гэсэн тэр хүнээс хүүхэддээ тэтгэлэг тогтоогоогүй төрснөөс нь хоош эцэгийн гэх үүрэг хүлээж байгаагүй.хүүхэдийн өөрийн хүслээр овогийг нь солих хуулийн заалт байдаг уу өөр гарц гаргалаа байна уу зөвлөж туслаач

2018-12-12 0 114

TEST BY SOYOL ШИНЭ

Асуултаа энд бичих

2018-12-03 2 116

Ажлаасаа гармаар байна ШИНЭ

Сайн байна уу би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Ажлаас өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгөөд 30 хоног аль хэдийн өнгөрсөн гэвч тушаалийг минь гаргахгүй байна. Учир нь чиний ажлыг авах хүн байхгүй байна гэсэн шалтаг хэлээд байх юм би одоо хаана хандаж яаж тушаалаа гаршуулж авах ёстой вэ

2018-12-01 5 262

Хариуцлага хүлээлгэх, нэр төрд халдсан тухай ШИНЭ

Сайн байна уу? Би 20 настай одоо 6 сартай жирэмсэн. Найз залуутайгаа үерхээд 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хүүхэдтэй болсныг маань анхнаасаа мэдэж байсан бөгөөд надтай огт хэрүүл хийж эсвэл дургүй байгаагүй. Гэтэл саяхан 1 сарын өмнө найз залуу маань ямар ч хэл сураггүй гэнэт алга болсон тул холбоо барих боломжгүй болж арга буюу ээжрүү нь ярихад өөрийн хүүхдийн хүүхэд биш гэсэн хариу өгсөн шинжилгээ хийлгье гэсэн боловч би хүүгээ явуулахгүй бас надтай ирж уулзуулахгүй гэж хэлсэн. Мөн намайг гэр бүлийнхэн болон найз нөхөддөө элдвээр доромжлон гүтгэж нэр төрд маань халдаж өөрөө өдий болтол надаас зугтааж байгаа. Тэр хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж нэр төрөө сэргээхийг хүсэж байна.

2018-11-29 0 114

эрүүгийн 99.1 ШИНЭ

99.1 хуулиар шийтгүүлсэн. Мөнгөн торгууль ногдуулж 4 сая гаруй төгрөг нөхөн төлсөн.
Дараа нь гэм хорын хохирол гэж 1 сая гаруй төлбөр тогтоогдож түүнийг нь төлж байна. Одоо надаас дахин тухайн хугацаанд ажиллах байсан цалингийн мөнгөн дүн болох 3 сая орчим төгрөг нэхэмжлээд байгаа юм би энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Банкны зээл маань 15 сая төгрөг болчихоод би өөрөө наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрээд байна. Надад туслаач

2018-11-26 2 112

Газрын маргаан ШИНЭ

Сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие нь БЗД-ийн 24 хороо газарчин6-13 тоотод амьдардаг. манай ээж 2013 онд нас барсан. бидний өмлөж буй газар манай ээж болон эгч дүү 5 хүний нэр дээр өмчлөлийн гэрчилгээтэй. уг газар дээр маань өөр айл олон жил амьдарч байгаа. танайх нүү энэ газар манай өмлөлийн газар гээд нүүхгүй байгаа. би гэр бүлийн гишүүдээ төлөөлж иргэний шүүхэд гомдол гаргах хүсэлтэй байна. иймд нэгдүгээрт өвлөлийн асуудлыг хэрхэх вэ? хоёрдугаарт би бусад 4 гэр бүлийн гишдээ төлөөлөх итгэмжлэл хийлгэх гэхээр 2 нь хөдөө орон нутагт байгаа. иймд үлдэсэн эгчийнхээ итгэмжлжлийг аваад шүүхэд төлөөлж болох эсэх
нэмэлт мэдээлэл: уг газрыг өмчлөх эрхийн гэрчилгээтэй өмчлөөд 15 жил болж байна. уг айл манай газар дээр буугаад бараг 10 жил болж байна. гэрчилгээ кадастр бүгд манай нэр дээр байгаа

2018-11-21 3 133

Сайн байна уу ШИНЭ

Би анх 2010.06.11 нд УБТЗ-д ажилд орсон. 2017 оны ээлжийн амралтаа 08-р сард авсан. 2017 оны 09 сард хүүхэд асрах чөлөө авсан. 2018.10.08-нд ажилдаа эргэж орсон.
1. Би 2018 оны ээлжийн амралтаа авч болох уу надад ээлжийн амралт эдлэх эрх үүсэх үү?
2. Хэрвээ эрхтэй бол миний ээлжийн амралтыг ямар хугацаагаар бодож олговор олгох вэ?

Эдгээр асуултанд минь хариу ирүүлж туслана уу
Баярлалаа

2018-11-20 1 101

өв залгамжлалын тухай ШИНЭ

сайн байна уу? би саяхан 20 жилийн өмнө 1998 оны 12 сард нас барсан миний төрсөн аав надад ( төрсөн ганц охин нь) Дарханд 1 өрөө байр өвлүүлж үлдээсэн байсан ба тэрийг нь тухайн үед намайг 18 нас хүрээгүй байсаныг ашиглан ( би 16 настай байсан) хэн нэгэн миний өмнөөс нэр дээрээ шилжүүлэн аваад 3 жилийн дараа худалдсан болохыг олж мэдсэн юм. Надад хэн тэгсэн байж болох талаар таамаг сэжиг байгаа (аавын дүү авга эгч-одоо Дарханд 2 хүү нөхөр гэр бүлээрээ бүгд амьдардаг) бөгөөд иймд үл хөдлөхийн нэгдсэн бүртгэлийн газраас хэний нэр дээр шилжсэн болох талаар дэлгэрэнгүй лавлагаа авч баримттай болж баталгаажуулсаны дараа тухайн хүнийг шүүхэд өгч нөхөн төлбөр нэхэмжлэн авч бурханы оронд одсон аавынхаа сүнсийг амраах,өөрийн алдсан цаг хугацаа,сэтгэл санааны хохиролоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаа тул та бүхэнээс шаардлагатай зөвлөгөөг авахыг хүсч байна. та бүхэн миний хүсэлтийг хүлээн авч тусална уу? шаардлагатай гэвэл би та бүхэнтэй биечлэн уулзаж, өмгөөлөгч авахад бэлэн болно.
баярлалаа!

2018-11-19 1 104

итгэл эвдэж байгууллагын хөрөнгө шамшигдуулсан хүмүүст хариуцлага хүлээлгэн хохирлоо барагдуулах ШИНЭ

Сайн байна уу?
Би бичиг хэргийн худалдаа эрхэлдэг жижиг ХХКний захирал. Манай ХХКний ганц ажилтан нь би байсан. Гэтэл миний бие 2018 оны 01 сард төрсөн учраас худалдагч авч ажиллалуулсан. Гэрээ журам бүртгэл маань тодорхой учраас амжилттай ажиллаж байтал тус худалдагч маань төрөх болж ажлаа хүлээлгэн өгсөн. Тиймээс орон нутгаасаа ажилтан авахаар 2 сарын турш зарлан байж ганц ирж уулзсан 12р ангиа төгсөөд удаагүй, амьдарлын боломж муу, ямарч хамаагүй ажил хийж мөнгө олох шаардлагатай байна гэсэн 2 охиныг шууд авч 8 сарын 5с эхлэн ажиллалуулахаар болсон. Тэр 2 нь найзууд. Тухайн үед миний бие 6 сартай нялх хүүхдээ үүрээд ажлаа хийж байсан. Хүүхэдтэйгээ цуг бараагаа тоолж хүлээлгэн өгсөн. Гэтэл тэр 2 охин 15 хоног ажиллалаад 8 сарын 20нд өдөр дараалан хүн нас барсан хэмээн хүнээр хэлүүлэн ажил хаяж явсан. Тэд өөрсдөө холбогдоогүй 5 хоносон тул аргагүй өөрөө тоолж тооцоогоо хийтэл 1825330 төгрөг дутсан. Тэдэнтэй гэрээ байгуулсан ч энэ нь тэдний хувьд нэр төдий зүйл байлаа. Ар гэрийнхэнтэй нь холбогдоход элдэв үгээр доромжилсон. Тэд цалин энэ тэрээ асууж эргэж холбогдоогүй нь кассын орлого авч явсан нь тодорхой гэж үзэж байна. Бүртгэл тооцооны баримт бичиг бүгд байгаа. 8 сар нь бичиг хэргийн ачаалал ихэсдэг гол үе. Энэ үед өнгөрсөн жилүүдэд бэлэн орлого хамгийн багадаа 500.000 ордог. Гэтэл эдний ажилласан хоногуудад дээд тал нь 180.000 орсон бөгөөд асуухаар орохгүй байна гэж байлаа.
Тиймээс миний нялх хүүхэдтэй, дэлгүүртээ анхаарал хандуулах чадамжгүй нөхцөл байдлыг ашиглан итгэл эвдэж, хөрөнгө шамшигдуулж, кассаас орлого хулгайлсан явдалд гомдолтой байгаа тул эдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэн хохирлоо нөхөн төлүүлэх ямар боломж байна.

2018-11-14 1 93

Сайн байна уу? ШИНЭ

Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэрэг маргаан шийдэхдээ 2 тал гэрээн дээр маргаагүй байхад гэрээнд дүгнэлт хийж хэргийг шийдэх нь хэр үндэслэлтэй вэ?

2018-11-13 1 126

хувьцаа эзэмшигчид Компаниа хуваах тухай ШИНЭ

50%, 50%-ийн эзэмшигчтэй компанийн 1 гишүүн нөгөөхдөө мэдэгдэхгүйгээр авч хэрэглээд, түүнийгээ нуугаад, худлаа яриад байгаав Ер нь маш ихээр худлаа ярьж хуураад бгаа. Гэхдээ компанид хэрэглэсэн мэтээр халь яриад байгаа. Итгэл алдсан гэдгээр салж болох уу? Ямар үндэслэлээр нөгөө хуурч, худлаа ярьсан талаа хувь эзэмшигчээс нь болиулах вэ?

2018-11-12 0 115

Huuhdiin tetgemjiin tuhai huulind oorchlolt orson gej sonsson unenuu ШИНЭ

Bi oyutan bhdaa neg zalutai uerhdeg bhdaa jiremsen bolson 4sartai jiremsen bhad or suraggvi alga bolson odoo huuhed mani 6nastai surguulid orson gerleltin batalgagvi dnk shinjilgeg uguud tetgemj togtoolgoj bolhu urdnii jiluudiinhiig nuhuj tolj boldog bsan ni odoo shine huuliar boldoggvi bolson geh ymaa todorhoi medelel uguuch bayrlalaa

2018-11-11 1 137

Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай ШИНЭ

Хүүхэд өөрийн төрсөн эцэгээрээ овоглодоггүй хамтран амьдрагч хүний маань нэр дээр овоглодог бол төрсөн эцгээс хүүхдийн тэтгэмж тогтоолгох боломж бий юу? 

2018-11-07 3 271

Гэр бүлээ цуцлуулах талаар ШИНЭ

Сайн байна уу.
Би гэрээ бүлээ цуцлуулах хүсэлтэй байгаа бөгөөд одоогоор нөхөртөйгөө хамт амьдарч байгаа.
Гэр бүл цуцлуулахад тусдаа амьдарч байгаа салах өргөдлөө өгсөн нь хурдан уу эсвэл хамт амьдарч байгаа өргөдлөө өгөхөд салалтыг хурдан шийдвэрлэж өгөх үү.
Ер нь гэр бүл салахад ямар ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ.

2018-11-07 2 122

Хариуцлага ШИНЭ

сайн байна уу ? . Би энэ төгссөн барилгын инженерээр төгссөн залуу байна аа. та барилгын инженерийн холбогдолтой хууль . шинэ инженерүүдийн мэдвэл зохих хууль анхаарах алддаг хууль дүрэм юу байдаг вэ зөвлөгөө өгөөч баярлалаа.

2018-11-05 1 106

Цалингийн олговор ШИНЭ

Сайн уу. Би шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон боловч /шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулсан/ томилохгүй байгаа болно. Би ажилтай байхын тулд өөрөө ажил олж хийж байгаа. Энэхүү ажил хийж буй хугацааны цалин олговор олгогдох уу. Учир нь ажил олгогч намайг ажлын байраар хангаагүй.

2018-11-05 1 132

Эд хөрөнгө худалдах гэрээ ШИНЭ

2004 онд 1 хүнд компаниа тоног төхөөрөмжийн хамт зарсан юм. Гэрээ хийгдсэн. тухайн хүн төлбөрөө 50 хувь хийгээд үлдсэнийг одоо г хүртэл төлөөгүй байгаа. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа гэж байгаа юу.

2018-11-03 1 120

Амралтын хоногийн талаар ШИНЭ

Сайн байна уу? Би 2008/8/1-нд анх ажилд орсоноос хойш 2018/8/1-н гээд 10 бүтэн жил буюу 120 сар ажилласан гэж тооцоод амралтаа 20 хоногоор бодуулах гэсэн боловч манай байгууллагын хүний нөөц хуулийг өөрөөр тайлбарлаж 18 хоногийн амралт бодож өгсөн. Хөдөлмөрийн хуулийн заалтыг тайлбарласан Дээд шүүхийн тайлбарыг үзүүлсэн боловч мөн авч хэлэлцэхгүй байна. Миний тооцсон хоног зөв эсэх, хэрэв зөв бол 2 хоногийн амралтаар хохирч байгаа талаар хэнд хандаж ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

2018-11-01 0 110

камер хяналт ШИНЭ

Манайх 4 давхар хувийн барилгатай юм. Түүнийгээ жижиглэн барааны дэлгүүрээр ажилуулан лангуу тус бүрийг хүмүүст түрээслүүлэн ажилладаг. Одоо үйл ажиллагаа жигдрээд хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсээд халаасны хулгай энэ тэр хэргүүд гараад эхэлсэн чинь цагдаа нар ирж камерийн бичлэг шүүнэ гэж байнгын дарамттай нэг ажил нэмэгдээд байнаа. Хүн хүч хүрэхгүй ядаж байхад камер заавал шүүж үзүүлэх ёстой гээд 1 цагдаа хувцастай хүн дагуулж ирээд ядаргаа болох юм. үзүүлээд байх хэцүү, үзүүлэхгүй байх 1 хэцүү. Үзүүлэхээр тэгээд дор хаяж 1-3 цагийн ажил алаад хаячихна. Үзүүлэхгүй гэхээр яахаараа үзүүлдэггүйн гээд цагдаа нар янз бүрийн үнэмлэх дүрэм журам яриад үнэн дарамттай. зарим нь энэ камер чинь шаардлага хангахгүй байна. Сайн камер тавь гэж загнаж дарамталдаг болллоо. нэг цагдаатай хэрэлдсэний дараа хорооны цагдаагаас хүртэл камераа шинэчилж сайжруул гэсэн албан тоот өгсөн.Хувь хүн, хувийн компаний тавьсан камерийг дурын цагдаа үзээд байх эрхгүй баймаар юм.. Энэ камерийн бичлэгийг яг ямар цагдаа үзэх эрхтэй байдаг талаар зөвлөгөө өгнө үү?

2018-11-01 0 141

Барилгын м кавдратын зөрүү ШИНЭ

Сайна байна уу би нэг амины орон сууцны жижиг компанид архитектор хийдэг сургуулиа 6сард төгсөөд 7сард энэ компанид ажилд орсон ажилд ороод хамгийн анхны зураг 60м2 амины орон сууц захиалсныг нь 64м2 болгоод зурагдсан тэгээд яг баригдаад ирсэнчин одоо надаас м2 зөрүү мөнгийн надаас гаргуулж аван гээд байгаа тэгээд энэ нийгмийн даатгалч төлдгүй хоол унааны мөнгө ч байхгүй одоо сүүлийн сар хагасын цалингаа аваагүй хамгийн голон би энэ компанитай ерөөсөө гэрээ хийгээгүй одоо энэ асуудлыг яаавал дээр вэ

2018-10-24 0 121

100% хэлгүй дүлий хүн ШИНЭ

Одоо 30 настай,эмэгтэй, бүтэн өнчин, ах
дүү 10 уулаа, ихэнх нь улаанбаатар хотод төрд болон төрийн өмчит компаниудад ажилладаг,орон сууцтай ийм ах дүүтэй хүн нийгмийн янз бүрийн ажиллагаанд хамрагдах хүсэлтэй, сумаас шилжиж ирэх гэхээр шилжилт хөдөлгөөн хийхгүй байгаагийн учир нь өдий 30 хүрТэл нь тэтгэмжийг нь байнга авч өөртөө хэрэглэдэг нэг эгч нь /одоо ч авсаар байгаа/ нэг ч төгрөгний хадгаламжгүй, солих олигтой ч хувцасгүй байлгаад байсан учир нааш шилжүүлэхгүй байх, сумын төв бус бүр хөдөө мал дээр авч гарч зарцлах зорилготой байгаа ийм үйлдлийг яаж таслан зогсоох вэ.

2018-10-23 0 103

төрийн алан хаагчдад олгох буцалтгүй тусламжийн тухай ШИНЭ

ТАХ-дад олгох буцалтгүй тусламж гэж жилд 300 мянган төгрөг гээд өгөөд бид аваад байсан тэгсэн сүүлийн гарсан цалин нэмэлтээр авсан хүмүсс тэр мөнгөө буцаад цалин дээрээсээ нэмж төл гээд бүх хүний цалингаас суутгал хийж байна энэ яма учиртай юм болоо

2018-10-22 0 106

Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох уу, өөр арга зам байна уу? ШИНЭ

Миний болон ах дүү нийт 3 хүний нэр дээр бүртгэлтэй орон сууц байгаа. Энэ орон сууцыг аав маань нас барахаасаа өмнө бидний нэр дээр бүртгүүлж үлдээсэн юм. Энэ байранд нэр нь бүртгэлтэй нэг дүү минь гэр бүлээрээ амьдардаг, би ганц ч удаа очиж байгаагүй. Гэтэл сүүлийн 2 жил нэр нь бүртгэлтэй ах маань дүүтэй нийлж намайг улсын бүртгэлээс уг байрны өмчлөгч гэсэн бүртгэлээ буюу нэрээ хасуул гэж шаардаж дарамтлах болсон. Уг байрыг барьцаалан зээл авах зорилготой гэнэ. Би байраа алдмааргүй байгаа бөгөөд энэ хэвээр нь нэрээ бүртгэлтэй байлгасаар байж чадахгүй юм гэхэд өөрт ногдох мөнгийг гаргуулж авахыг хүсч байна. Шүүхээр шийдүүлж болох уу?

2018-10-20 2 124

Arhichin aavtai huuhduudiig yaj hamgaalah ve ШИНЭ

Manai duugiin nuhur gertee sogtuu ireed agsam taviad bdag ym aa. Ene arhichin grup t baidag hudulmuriin chadvaraa 60 huvi aldsan, unchin tarhinii havdartai.
Tegeed 7 bolon 9 nastai 2 ohintoi baij ted nariihaa hajuud hamaa ch gui l agsam sogtuu taviad baih shig bna. Bodvol ohid ni hajuud haraad l baij baigaa. Ted medeej aij chichirch bgaa.
Bi nagats egchiin huviar ene huuhduudiin toloo yu hiih bolomjtoi bol. Eej ni yahaa meddeggui ym. Grouptei hund zurchliin tuhai huuliin arga hemjee avagddaggui ym yy da, tegj oilgoson.
Bid nar odoo ene huuhduud bolohoo bailaa geed ih sanaa zovdog. Sogtuudaa yachih bol geed bainga aidastai. Tegeed yah iihee medehgui ym aa.
Zovlogoo ogsond bayarlalaa.

2018-10-19 0 120

Хөдөлмөрийн эрх зүй ШИНЭ

Сайн байна уу. Би 5 жил ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Ажлаас гарах үед ээлжийн амралтын эцсийн тооцоо хийхдээ ажиллаж байх хугацаандаа 2 удаа төрсөн хугацаа буюу жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаануудыг маань ажилсан жилээс минь хасч тооцон, ээлжийн амралтын өр үүсгэн нэхээд байх юм. Жишээ нь: Жирэмсний амралтаа авахаасаа өмнө ээлжийн амралтаа авсан байдаг ба бүтэн жил ажиллана гэж тооцон 12 сарын ээлжийн амралтын мөнгө аваад, 8 сар нь хүүхэд асрах чөлөөтэй байсан тул энэ 8 сарын хугацааны ээлжийн амралтын мөнгийг эргүүлж өгөх ёстой гэж нэхээд байх юм. Ингэж хүний хүүхэд асрах чөлөө болон жирэмсний амралттай байсан хугацаануудыг маань ажилласан жилээс минь хасч тооцон ээлжийн амралтын эцсийн тооцоо хийх нь үндэслэлтэй юу?

2018-10-01 1 151

tetgeweriin asuudlaar ШИНЭ

hiwi tentsuulen tetgewert garah gesenyumaa tegtel bi shuuhiin shiidwer guitsetgeh baiguulagt ajildag yumaa manai bolowson huchnii gazraas 52hurj  baij huwi tentsuulen tetgewert garna geed baina bi 47toi ulsad 30jil ajilsan bogood shuuhiin shiidwer guitsegeh baiguulagt 18jil10 sar ajilsan ene ni her vndesleltei we bi odoo huwi tentsuulen garj bolhuu tetgewert 

2018-09-24 0 105

tsalingaas huwtsasnii mongo gej hucheer hurimtlaliin dansand hiigeed baina ШИНЭ

sain baina uu bi toriin tusgai alban haagch yum ldaa manai baiguullaga huwtsasnii mongo geed sar bur 30 myngiig tsalingaas tataad tegeed khaan bankind hurimtlaliin dansand hiij baigaa bankin deer ochood hurimtluulsan  nogoo mongo baritsaalaad zeel awiya bariya geheer bolku geed baihiin tanai eronhii nygtlan ogch bolku gesen huwtsasnii hurimtalaliin mongo geed baihiin 

2018-09-21 0 151

Сайн байна уу ШИНЭ

Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд мөнгө төл гэх юм тэр нь ямар учиртай мөнгө юм бэ

2018-09-13 4 183

Сайн байна уу ШИНЭ

Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авахаар болсон боловч төлбөрөө авч чадахгүй байна, хаана хандаж төлбөрөө гаргуулах вэ?

2018-09-13 3 149

Сайн байна уу ШИНЭ

Гэрлэлтийн баталгаагүй тохиолдолд хүүхдийн тэтгэмж гаргуулж болох уу

2018-09-13 4 284

Сайн байна уу ШИНЭ

Гэрлэлтийн баталгаагүй тохиолдолд хүүхдийн тэтгэмж гаргуулж болох уу

2018-09-13 2 147

Сайн байна уу ШИНЭ

Ээлжийн амралтгүйгээр ажлуулсан бол яах вэ? Гомдол гаргах хугацаа гэж байдаг уу?

2018-09-13 1 157

Сайн байна уу ШИНЭ

Ээлжийн амралтгүйгээр ажлуулсан бол яах вэ? Гомдол гаргах хугацаа гэж байдаг уу?

2018-09-13 0 122

Сайн байна уу ШИНЭ

Гэрлэлтийн баталгаагаа хэрхэн салгуулах вэ

2018-09-13 1 136

Сайн байна уу ШИНЭ

Би нэг залуутай 2 жил хамт амьдраад намайг төрөхөөс 1 сарын өмнө тэр залуу маань өвчний учир нас барсан юм.Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч манай хадмууд намайг бэрээ болгоно гээд хадаг сүйгээ тавьсан байсан. Би охинтойгоо талийгаачийг нас барснаас хойш бараг жил шахам түүний нэр дээр байдаг байранд амьдарч байгаа. Гэтэл түүний эцэг,эх нь намайг байрыг суллаж өг гээд байх юм.Байрнаас миний охинд ногдох хувь бий юу?

2018-09-13 2 179

Сайн байна уу ШИНЭ

Эхнэр бид хоёр 10 жилийн өмнө БНСУ-д хараар ажиллаж байх даа 5 настай охиноо Солонгост авахын тулд монгол эхнэртэй солонгос хүнд хүүхдээ үрчлүүлэн овгийг нь өөрчлүүлсэн юм.Энэ үрчлэлтийг өөрчлүүлмээр байна хаана хандах вэ?

2018-09-13 2 133

Сайн байна уу ШИНЭ

Би нэгэн компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд манай компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулалгүй 2 жил боллоо.Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг ямар хугацаанд зарлах ёстой вэ?

2018-09-13 0 106

Сайн байна уу ШИНЭ

Би ажил дээрээ ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдээд тэр өдрөө шинжилгээ өгөөд маргааш өдөр нь эмнэлэгт хэвтэн 10 хоног эмчлүүлээд, ажилдаа эргээд очтол намайг ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдсэн өдөр ажлаас халсан тушаал гаргаж энэ өдрийг өвчтэй байсан гэж үзэхгүй гэх юм. Хуулиар ийм байдаг юм уу?

2018-09-13 0 95

Сайн байна уу ШИНЭ

Ажлаас халах тушаалаа гаргаагүй байж ажлаа хүлээлгэж өг гээд шаардаад байна

2018-09-13 1 139

Сайн байна уу? ШИНЭ

Би нэг залуутай 2 жил хамт амьдраад намайг төрөхөөс 1 сарын өмнө тэр залуу маань өвчний учир нас барсан юм. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан боловч манай хадмууд намайг бэрээ болгоно гээд хадаг сүйгээ тавьсан байсан. Би охинтойгоо талийгаачийг нас барснаас хойш бараг жил шахам түүний нэр дээр байдаг байранд амьдарч байгаа. Гэтэл түүний эцэг, эх нь намайг байрыг суллаж өг гээд байх юм. Байрнаас миний охинд ногдох хувь бий юу?

2018-09-13 2 160

Хүүхэд ШИНЭ

Эхнэр бид хоёр 10 жилийн өмнө БНСУ-д хараар ажиллаж байх даа 5 настай охиноо Солонгост авахын тулд монгол эхнэртэй cолонгос хүнд хүүхдээ үрчлүүлэн овгийг нь өөрчлүүлсэн юм. Энэ үрчлэлтийг өөрчлүүлмээр байна хаана хандах вэ?

2018-09-13 1 148

Хувьцаа ШИНЭ

Сайн байна уу?
Би нэгэн компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд манай компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулалгүй 2 жил боллоо. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг ямар хугацаанд зарлах ёстой вэ?

2018-09-13 4 165

Сайн байна уу? ШИНЭ

Би ажил дээрээ ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдээд тэр өдрөө шинжилгээ өгөөд маргааш өдөр нь эмнэлэгт хэвтэн 10 хоног эмчлүүлээд, ажилдаа эргээд очтол намайг ухаан алдаж унан эмнэлэгт хүргэгдсэн өдөр ажлаас халсан тушаал гаргаж энэ өдрийг өвчтэй байсан гэж үзэхгүй гэх юм. Хуулиар ийм байдаг юм уу?

2018-09-13 1 144

Ажлаас халах ШИНЭ

Сайн байна уу? Ажлаас халах тушаалаа гаргаагүй байж ажлаа хүлээлгэж өг гээд шаардаад байна. Энэ зөв үү ?

2018-09-13 6 305

Ивээн тэтгэгч байгууллагууд

Бидний тухай

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. >>

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэн 403 тоот

70116004
70116065