АСУУЛТ, ХАРИУЛТ

legalaid.mglbar.mn

Асуулт хариултууд

Ашигт малтмал Арилжаа Бизнес Гааль Газар Гэрээ Гэр бүл Даатгал Дампуурал Татвар Хөдөлмөр Хөрөнгө оруулалт Өмч Өрсөлдөөн Оюуны өмч Компани Концесс Үнэт цаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

2022 онд тэтгэвэрт гарах хүний ажилласан жилийг хэрхэн тооцох вэ ШИНЭ

Сайн байна уу,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тухай хуулийн 22 дугаар зүйлд Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо сүүлийн 20 жилийн доторхи дарааласан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцохоор заажээ.


22 дугаар зүйл. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох

1. Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно: /Энэ хэсэгт 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


гэж заажээ.

Гэтэл НДЕрөнхий газрын веб сайтын мэдээ хэсэгт доорхи ярилцлага гарсан байна.

http://www.ndaatgal.mn/v1/view/1299 линкээр орж уншвал, ...2018 онд 5 жилийн цалингийн дунджаас тэтгэвэр тогтооход 2013 оны цалингаас эхлэн тооцож байсан, 2019 онд 6 жилийн цалингаас тогтооход мөн 2013 оны цалингаас, 2020 онд 7 жилийн цалингаас тогтооход мөн л 2013 оны цалингаас л эхлэн тооцох учир ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржийн ярилцлага байна.

Иймд доорхи асуултанд хариу өгөхийг хүсье.
2022 онд тэтгэвэрт гарах эмэгтэй хүний тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн оныг 2002 оос 2022 оны хоорондох аль дуртай дараалсан 7 жилээр тооцох уу эсвэл дээрхи ярилцлагад дурдсанчлан 2013 оноос хойших 7 жилээр тооцох уу ? Үүнийг тодруулж өгнө үү.

2019-05-17 0 73

Ивээн тэтгэгч байгууллагууд

Бидний тухай

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. >>

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэн 403 тоот

70116004
70116065