АСУУЛТ, ХАРИУЛТ

legalaid.mglbar.mn

Асуулт хариултууд

Ашигт малтмал Арилжаа Бизнес Гааль Газар Гэрээ Гэр бүл Даатгал Дампуурал Татвар Хөдөлмөр Хөрөнгө оруулалт Өмч Өрсөлдөөн Оюуны өмч Компани Концесс Үнэт цаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

өв залгамжлалын тухай ШИНЭ

сайн байна уу? би саяхан 20 жилийн өмнө 1998 оны 12 сард нас барсан миний төрсөн аав надад ( төрсөн ганц охин нь) Дарханд 1 өрөө байр өвлүүлж үлдээсэн байсан ба тэрийг нь тухайн үед намайг 18 нас хүрээгүй байсаныг ашиглан ( би 16 настай байсан) хэн нэгэн миний өмнөөс нэр дээрээ шилжүүлэн аваад 3 жилийн дараа худалдсан болохыг олж мэдсэн юм. Надад хэн тэгсэн байж болох талаар таамаг сэжиг байгаа (аавын дүү авга эгч-одоо Дарханд 2 хүү нөхөр гэр бүлээрээ бүгд амьдардаг) бөгөөд иймд үл хөдлөхийн нэгдсэн бүртгэлийн газраас хэний нэр дээр шилжсэн болох талаар дэлгэрэнгүй лавлагаа авч баримттай болж баталгаажуулсаны дараа тухайн хүнийг шүүхэд өгч нөхөн төлбөр нэхэмжлэн авч бурханы оронд одсон аавынхаа сүнсийг амраах,өөрийн алдсан цаг хугацаа,сэтгэл санааны хохиролоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаа тул та бүхэнээс шаардлагатай зөвлөгөөг авахыг хүсч байна. та бүхэн миний хүсэлтийг хүлээн авч тусална уу? шаардлагатай гэвэл би та бүхэнтэй биечлэн уулзаж, өмгөөлөгч авахад бэлэн болно.
баярлалаа!

2018-11-19 1 120

камер хяналт ШИНЭ

Манайх 4 давхар хувийн барилгатай юм. Түүнийгээ жижиглэн барааны дэлгүүрээр ажилуулан лангуу тус бүрийг хүмүүст түрээслүүлэн ажилладаг. Одоо үйл ажиллагаа жигдрээд хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсээд халаасны хулгай энэ тэр хэргүүд гараад эхэлсэн чинь цагдаа нар ирж камерийн бичлэг шүүнэ гэж байнгын дарамттай нэг ажил нэмэгдээд байнаа. Хүн хүч хүрэхгүй ядаж байхад камер заавал шүүж үзүүлэх ёстой гээд 1 цагдаа хувцастай хүн дагуулж ирээд ядаргаа болох юм. үзүүлээд байх хэцүү, үзүүлэхгүй байх 1 хэцүү. Үзүүлэхээр тэгээд дор хаяж 1-3 цагийн ажил алаад хаячихна. Үзүүлэхгүй гэхээр яахаараа үзүүлдэггүйн гээд цагдаа нар янз бүрийн үнэмлэх дүрэм журам яриад үнэн дарамттай. зарим нь энэ камер чинь шаардлага хангахгүй байна. Сайн камер тавь гэж загнаж дарамталдаг болллоо. нэг цагдаатай хэрэлдсэний дараа хорооны цагдаагаас хүртэл камераа шинэчилж сайжруул гэсэн албан тоот өгсөн.Хувь хүн, хувийн компаний тавьсан камерийг дурын цагдаа үзээд байх эрхгүй баймаар юм.. Энэ камерийн бичлэгийг яг ямар цагдаа үзэх эрхтэй байдаг талаар зөвлөгөө өгнө үү?

2018-11-01 0 155

Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох уу, өөр арга зам байна уу? ШИНЭ

Миний болон ах дүү нийт 3 хүний нэр дээр бүртгэлтэй орон сууц байгаа. Энэ орон сууцыг аав маань нас барахаасаа өмнө бидний нэр дээр бүртгүүлж үлдээсэн юм. Энэ байранд нэр нь бүртгэлтэй нэг дүү минь гэр бүлээрээ амьдардаг, би ганц ч удаа очиж байгаагүй. Гэтэл сүүлийн 2 жил нэр нь бүртгэлтэй ах маань дүүтэй нийлж намайг улсын бүртгэлээс уг байрны өмчлөгч гэсэн бүртгэлээ буюу нэрээ хасуул гэж шаардаж дарамтлах болсон. Уг байрыг барьцаалан зээл авах зорилготой гэнэ. Би байраа алдмааргүй байгаа бөгөөд энэ хэвээр нь нэрээ бүртгэлтэй байлгасаар байж чадахгүй юм гэхэд өөрт ногдох мөнгийг гаргуулж авахыг хүсч байна. Шүүхээр шийдүүлж болох уу?

2018-10-20 2 141

Ивээн тэтгэгч байгууллагууд

Бидний тухай

Монголын Хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах зорилго бүхий хуульчдын заавал гишүүнчлэлтэй, тэдний өөрийн удирдлагатай, нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. >>

Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай-7, Хууль зүйн үндэсний хүрээлэн 403 тоот

70116004
70116065